ӨВӨРХАНГАЙ: Баярын өдрүүдэд гурван хүү, гурван охин төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-01-02 15:36:52

Арвайхээр, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Он солигдох өдрүүдэд Өвөрхангай аймагт нийт зургаан эх эсэн мэнд амаржиж, зургаан иргэнээр бүл нэмлээ.


Тодруулбал, 12 дугаар сарын 31-ний өдөр аймгийн БОЭТ-д гурван хүү, шинэ оны эхний өдөр гурван охин төржээ. Эх, хүүхдийн бие сайн, ямар нэг хүндрэл гараагүй байна.


Ташрамд дурдахад, 2023 онд 1823 эх амаржиж, 1832 хүүхэд эсэн мэнд төрсөн нь өмнөх оноос 11 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нас барсан хүний тоо 497 байгаагийн 7.6 хувь нь осол гэмтэл, 22.7 хувь нь хорт хавдар, 3.6 хувь нь амиа хорлосон гэх шалтгаантай байна.


2023 онд Өвөрхангай аймгийн хүн ам 55 буюу 4.3 хувиар өсжээ. 

Холбоотой мэдээ