Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй бол ирэх даваа гарагаас хөдөлгөөнд оролцуулахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн, УИХ-аар батлуулсан.
Энэ хуульд
- Иргэн, хуулийн
этгээд торгох шийтгэл,
- Замын хөдөлгөөний
төлбөртэй бүс болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр,
- Агаарын бохирдлын
төлбөр,
- Авто тээврийн болон
өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, техникийн хяналтын
үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг
хориглоно гэж заажээ.
Энэ хууль 2024 оны
нэгдүгээр сарын 8-ны даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ.