ӨВӨРХАНГАЙ: Мал сүрэг урд оноос 142.7 мянгаар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-28 13:47:39

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Мал тооллогын урьдчилсан дүнгээр Өвөрхангай аймагт 4733.2 мянган мал тоолууллаа. Энэ нь өмнөх оноос 142.7 мянган толгой малаар буюу 3.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.


Сүүлийн 10 жилийн мал тооллогын дүнг харьцуулахад 2017 онд хамгийн их буюу 5.7 сая мал тоолуулж байжээ. Өвөрхангай аймаг дотроо Баянгол сум малын тоо толгойгоор тэргүүлсэн бөгөөд 353 мянган толгой мал өвөлжүүлж байна.


Мөн Уянга сум 343 мянга, Баян-Өндөр сум 318 мянга, Богд сум 306 мянга, Тарагт сум 278 мянган толгой малаар эхний тавдугаарт жагссан бол Баруунбаян-Улаан сум хамгийн бага буюу 147 мянган малтай байна. Малын төрлөөр нь авч үзвэл 349.3 мянган адуу, 312.3 мянган үхэр, 20.7 мянган тэмээ, 2324.2 мянган хонь, 1726.7 мянган ямаа тус тус тоолуулжээ.


Аймгийн хэмжээнд малтай айл өрхийн тоо 19698 байгаагаас 17833 нь малчин өрх, үүнээс 549 нь мянгаас дээш малтай аж. Нийт малчдын тоо 27559 байгаагаас 11071 буюу 40.2 хувь нь эмэгтэйчүүд юм. 

Холбоотой мэдээ