ӨНӨӨДӨР: “Цогт Хунтайжийн хадны бичээс”-ийг Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн батламж гардуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/.
Арванхоёрдугаар сарын 28-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
10.00 цагт: Чингис хаан Үндэсний музейд: “Халхын Цогт Хунтайжийн хадны бичээс”-ийг
ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад
бүртгүүлсэн батламж гардуулах ёслолын ажиллагаа, мөн хэлэлцүүлэг болно.
11.00
цагт: “Vibe house” ресторанд: (БГД Модны 2-ын гудамж) Говийн
ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан
маркийн нээлт болно.
11.20 цагт: “Хангарди” ордонд: Хот нийтийн аж ахуйн
чиглэлийн техник тоног төхөөрөмж худалдан авах тендерийн материал задлах
хэвлэлийн бага хурал зарлажээ.
12.30
цагт: “Улаанбаатар” банкны шилэн байрны 8 давхарт: Замын хөдөлгөөний удирдах төвд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар замын хөдөлгөөний шинэ зохицуулалт болон
нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн бодлогыг танилцуулна. Утас: 9912-7029, 861-50048
14.00
цагт: “Үй Цай” ахлах сургуулийн “Эрдмийн өргөөн”-нд: “Оюун
ухааны зураглал”-ын IV дэх удаагийн цахим олимпиад болно.
18.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: "Улаанбаатарын мөнгөн үдэш" шинэ жилийн үйл ажиллагаа үргэлжиж байна.