Б.Үүрцайх алтан медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, "Ривер" клубын тамирчин Спортын мастер Б.Үүрцайх Малайз улсын "Johar-Bahry" хотод зохион байгуулагдсан классик пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 120 кг-ын жинд "Мастер-2" ангилалд амжилттай оролцож алтан медаль хүртлээ.
Тэрбээр хэвтээ шахалтын төрөлд 192,5 кг,
нийлбэр дүнгээр 660 кг-ын амжилт үзүүлж өөрийн ангилалдаа Ази тивийн дээд
амжилтыг хоёр төрөлд шинэчлэн тогтоожээ.
Б.Үүрцайх нь Канадын Saint Jones хотод
зохион байгуулагдсан мастерын ДАШТ-д "М1" ангилалд хувцас хэрэглэлтэй
төрөлд нийлбэр дүнгээр хүрэл медаль, ӨАБНУ-ын Sun city хотод зохион
байгуулагдсан хэвтээ шахалтын ДАШТ-ээс мөнгөн медаль, Ази тивийн хэвтээ
шахалтын АШТ-ээс алтан медаль авч байсан юм.