Жүдочид Эрхүүгээс иж бүрэн медальтай ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. ОХУ-ын
Эрхүү хотод Жүдо бөхийн U20 насны ангиллын залуучуудын олон улсын тэмцээн болж
өндөрлөлөө.
Манай
улсын тамирчид Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлага дор өрсөлдөж 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж 3
тамирчин шагналт 5 дугаар байрт шалгарчээ.
Медаль
хүртсэн тамирчид
Ж.Анударь /52 кг/ хүрэл
(Женко клуб)
Ц.Тэгшжаргал /52 кг/ хүрэл
(Мон-Алтиус сургууль)
Өмнөговь
аймаг
Д.Болор-Эрдэнэ /57 кг/ хүрэл
(Хангарьд клуб)
О.Оюунчимэг /57 кг/ алт
(СХД Хаан хүнс ХХК)
Б.Алимцэцэг /+78 кг/ мөнгө
(Мон-Алтиус Ахлах сургууль)
А.Энхбаяр /-100 кг/ мөнгө
(Алдар спорт хороо)
Б.Тэмүүлэн /+100 кг/ хүрэл
(Мон-Алтиус Ахлах сургууль)
Ц.Эрдэнэцэцэг /57 кг/ 5-р байр
(Мон-Алтиус Дээд сургууль)
Ц.Мишигтогоо /66 кг/ 5-р байр
(Мон-Алтиус Цагаанбаатар Академи)
М.Жамбалцэрэн /+100 кг/ 5-р байр
(Мон-Алтиус Цагаанбаатар Академи)