НӨАТ-ын сугалааны тохирол энэ лхагва гарагт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар 18 /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролыг энэ лхагва гарагт буюу энэ сарын 20-нд 13:00 цагаас и-баримт аппликэйшн болон “Боловсрол” телевизээр орон даяар шууд дамжуулна. Уг сугалаанд 2023 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримт хамаарна.
Хэрвээ энэ хооронд худалдан авалт хийсэн баримтаа
бүртгүүлээгүй бол системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын
байгууллагаас сануулж байна. Өнөөдрийн байдлаар и-баримтын системд 41.1 сая
баримт бүртгэжээ.
Сугалааны
урамшуулалд:
3 орон таарвал
/30000-60000 төгрөг/
4 орон таарвал
/40000-100000/
5 орон таарвал
/60000-500000 төгрөг/
6 орон таарвал
/100000- 5 сая төгрөг/
7 орон таарвал
/500000- 10 сая/
8 орон таарвал
5-30 сая төгрөг авна.