“Хүний төлөө- Зөв тус” сарын аянд байгууллагууд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 11:39:27

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас зохион байгуулж буй “Хүний төлөө- Зөв тус” сарын аян энэ 10 сарын 02-ноос 11 сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.

Сарын аяны хүрээнд  аймгийн  ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн Халамж Үйлчилгээний Хэлтэс, НДХэлтэс, ҮЭ-н байгууллага, Политехник коллеж, Ховд ЦТС ХК, Онцгой байдлын газар, Ажил олгогч эздийн холбоо, Хүний эрхийн байгууллага, Барилгын тусгай зөвшөөрөлтэй ААНБ-ууд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах юм.

Аяны хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. МХГ-аас Уул уурхай, барилгын салбарын хөрөнгө оруулагч, захиалагч, зураг төсөл зохиогч, угсралтын ажил гүйцэтгэгч, дотоодын хяналтын инженер техникийн ажилтан, захиалагчийн болон зохиогчийн хяналтыг сайжруулан, хуулиар хүлээсэн эрх, үүргийн хэрэгжилтийг хангуулах, Уул уурхай, барилгын угсралтын ажилд холбогдох хууль, норм, дүрмийг хэрэгжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлуудыг бүрэн арилгах арга хэмжээ зохион байгуулна.

Улсын байцаагчдын акт, албан шаардлагын биелэлтийг хангуулах чиглэлээр ХАБ-н /хөдөлмөрийн аюулгүй байдлын/ ажилтан нарт зориулсан ХАБЭА-н сайн туршлагын жишээ үзүүлэх сургууль, дадлагын ажлыг Уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй “МО-ЭН-КО” ХХК, Барилгын салбарын ААНБ-н ажлын байранд зохион байгуулах юм.

“Зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг хүн бүрт олгоё” сэдэвт ХАБ-н болон хүний нөөцийн ажилтан, нягтлан бодогч нарын сургалтыг Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн Халамж Үйлчилгээний Хэлтэс, НДХэлтэс, ҮЭ-н байгууллагатай хамтран зохион байгуулахаас гадна
энэ сарын 20-21-ний өдрүүдэд иргэдээс санал хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авч шуурхай шийдвэрлэх өдөрлөг явуулна.
ХАБЭА-н тухай хуулинд заасан ажил олгогчийн эрх, үүргийг ханган биелүүлэх, ажлын талбай дээр эрүүл ахуйн шаардлага хангасан түр байр, ажлын байрны онцлогт тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах, ажилчдыг хамгаалах хэрэгслээ хэрэглэх зөв дадалд сургах, Засгийн газрын 311-р тогтоолын биелэлтийг хангуулах арга хэмжээ авч ажиллахаар таван төрлийн 20 заалт бүхий ажлыг хийхээр төлөвлөөд байна.

А.Бямбасүрэн
 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд