Сингапурт хиймэл оюун ухааны чиглэлийн мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-12-05 16:59:50

СИНГАПУР, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /Bloomberg/. Сингапурын эрх баригчид хиймэл оюун ухааны талаарх үндэсний шинэчилсэн стратегийн хүрээнд иргэдийг сургах, гадаадаас хөлсөөр ажиллуулах замаар хиймэл оюун ухааны чиглэлийн мэргэжилтнүүдийн тоог гурав дахин нэмэгдүүлж, 15 мянгад хүргэхээр зорьж байгаа тухай тус улсын Шадар сайд Лоуренс Вонг мэдэгджээ.


“Машин сургалтын эрдэмтэд, инженерүүд бол хиймэл оюун ухааны технологийн үндэс суурь юм. Хиймэл оюун ухааны урт хугацааны нөөц бололцоонд бид итгэж байна. Бид хиймэл оюун ухааны чадавхыг бүрэн дүүрэн ашиглан аж амьдралаа сайжруулахыг зорьж байна” гэж тэрбээр даваа гарагт хэлсэн байна.


Тус хот улс нь хариуцлагатай, найдвартай экосистем”-ийг бий болгохын зэрэгцээ сөрөг нөлөө, буруу ашиглахаас хамгаалах зорилго бүхий хиймэл оюун ухааны шинэчилсэн стратегийг тодорхойлсон талаар засгийн газраас даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.

Холбоотой мэдээ