Говьсүмбэр аймгийн баг яллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Үндэсний Алтан цомын
төлөөх барилдааны хэсгийн шатны барилдаанууд үргэлжилж байна.
Сэлэнгэ, Говьсүмбэр
аймгуудын барилдаанд 16:9 даваагаар Говьсүмбэрийн баг яллаа.
Аймгийн хурц арслан
Э.Мөнхбаатар нэг ч уналгүй тав давсан бол Б.Гончигтавхай Г.Дармаажанцан нар
гурван даваа, хурц арслан Т.Пүрэвсүрэн аймгийн арслан Б.Эрхэмбаяр нар нэг нэг
даваа авсан байна.
Харин Сэлэнгэ аймгийн
багаас улсын заан Н.Жаргалбаяр, улсын начин Н.Баярбаатар нар тус бүр 3 даваа, цэргийн
заан Х.Наранбаяр 2, аймгийн заан С.Оргилбаатар 1 даваа авчээ.
Ингэснээр аймгийн
цолтнуудаар багаа бүрдүүлсэн “Чойрын Богдын хүчтэнүүд” ялалт байгууллаа.