БАЯН-ӨЛГИЙ: 20 иргэн, 4 байгууллагыг аймгийн "Оны шилдэг"-ээр шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-01 12:49:07

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 217 дугаар тогтоолоор аймгийн "Оны шилдгүүдийг шалгаруулах журам"-ыг шинэчлэн баталлаа.


Шинэ журмын дагуу аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан эрхэлсэн ажлын үзүүлэлтээр онцгой амжилт гаргасан иргэн, байгууллагыг шалгаруулж урамшуулна.


Үүнд:

-        Бага анги, цэцэрлэгийн багш – 1 хүн;

-        Багш, эрдэмтэн – 1 хүн;

-        Оюутан – 1 хүн;

-        Соёл, урлагийн салбарын ажилтан – 1 хүн;

-        Тамирчин, дасгалжуулагч – 1 хүн;

-        Хэвлэл мэдээллийн ажилтан – 1 хүн;

-        Инженер, техник, менежер – 1 хүн;

-        Ажил олгогч, бизнесмен, хөрөнгө оруулагч – 1 хүн;

-        Ажилчин, ажилтан – 2 хүн;

-        Банк, санхүү, эдийн засаг, бүртгэл тооцооны ажилтан – 1 хүн;

-        Төр захиргааны ажилтан, байгаль хамгаалагч – 1 хүн;

-        Хууль хяналтын ажилтан – 1 хүн;

-        Их эмч – 1 хүн;

-        Бага эмч, сувилагч, эмийн санч – 1 хүн;

-        Аялал жуулчлалын салбарын ажилтан – 1 хүн;

-        Төрийн болон төсвийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой компани – 1;

-        Хувийн хэвшлийн байгууллага – 2;

-        Төрийн бус байгууллага – 1;

-        Оюунлаг хүүхэд – 1;

-        Урлагийн авьяаслаг хүүхэд – 1;

-        Спортын авьяастай, тамирчин хүүхэд – 1;

-       Тухайн жилд онцгой амжилт гаргасан хүн – 1 /номинаци харгалзахгүй/, нийтдээ 20 иргэн, 4 байгууллагыг аймгийн ИТХ-ын Зөвлөл, ЗДТГ, Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл "Оны шилдэг"-ээр тодруулж, зэргэлдээ хөрш орнуудад аялах эрхийн бичгээр, эсвэл аялах эрхтэй дүйцэхүйц мөнгөн шагналаар шагнах ажээ. 

Холбоотой мэдээ