БАЯН-ӨЛГИЙ: Орон нутгийн төсвийг ирэх сарын 4-ний өдөр хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-29 16:35:29

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Зөвлөлөөс аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдааныг ирэх сарын 4-ний өдөр хуралдуулах тов гаргалаа.


Ээлжит хуралдаанаар:

- Аймгийн ИТХ-ын даргын 2023 онд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг сонсох;

- Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх "Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий" үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны биелэлтийг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;

- 2024 оны орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах;

- Шинэ сургууль, цэцэрлэг байгуулах тухай;

- Цахилгаан шугам сүлжээний газрын ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;

- Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

Холбоотой мэдээ