Б.Нарантуяа снукер бильярдын ДАШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчин болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-27 10:18:25

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27/МОНЦАМЭ/. Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

 

Тэмцээний эмэгтэйчүүдийн зургаан улааны төрөлд Монголын тамирчин Б.Нарантуяа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хэсэгтээ Хонгконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг буулган авсан бөгөөд хагас шигшээд Германы тамирчныг 4:2-оор хожсоноор алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай өрсөлдсөн ч хожигдсоноор хүрэл медаль авсан байна.

 

Снукер бильярдын ДАШТ-ээс анхны медалийг хүртэж буй Б.Нарантуяа нь өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байсан юм.

Холбоотой мэдээ