Японы оператор компанийн ачааны хөлөг онгоцыг Улаан тэнгист барьцаалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-21 11:55:52

ИЕРУСАЛИМ, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /Kyodo/. Их Британийн эзэмшлийн бөгөөд Японы оператор компанийн ачааны хөлөг онгоцыг Ираны дэмжлэг бүхий хутичуудын зэвсэгт бүлэглэл Улаан тэнгист барьцаалсан тухай ням гарагт Израилын арми болон бусад эх сурвалжууд мэдээлжээ.


Nippon Yusen K.K компанийн түрээсэлдэг Galaxy Leader ачааны хөлөг онгоц барьцаалагдсан ба багийн гишүүдийн дунд Японы иргэн байхгүй гэдгийг Японы засгийн газар мэдэгдсэн байна.


Засгийн газар энэ үйлдлийг эрс буруушааж байна. Хөлөг онгоц болон багийн гишүүдийг суллахын тулд засгийн газар холбогдох улс орнуудтай хамтран ажиллаж байна” гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү даваа гарагт мэдэгдлээ.


Nippon Yusen K.K компани Токио дахь төв байрандаа шуурхай ажлын хэсэг байгуулсан бөгөөд “Galaxy Leader хөлөг онгоцтой холбоо барих боломжгүй байгааг мэдэгджээ.


"Израилын хөлөг онгоцыг олзолж Йеменийг чиглэн хөдөллөө. Израилчуудад хөнөөгдөж буй палестинчуудын нэрийн өмнөөс уг хөлөг онгоцыг хураан авлаа. Бид Израилтай холбоотой бүх хөлөг онгоцыг онилногэж хути бүлэглэлийнхэн мэдэгджээ.


Израилын Ерөнхий сайдын албанаас "Ираны тал гадаадын хөлөг онгоц руу дайрсан халдлагыг Израил эрс буруушааж байна. Британийн эзэмшилд байдаг, Японы компанийн түрээслэн ажиллуулдаг хөлөг онгоцыг Йемений хути зэвсэгт бүлэглэл Иранаас өгсөн зааврын дагуу барьцаалсан бөгөөд тус хөлөг онгоцонд Израилын иргэн  байхгүй гэж мэдэгдсэн байна.


Онгоцонд нийт 25 хүн байгаа бөгөөд тэд Болгар, Украйн, Филиппин, Мексик, Румын улсын иргэд аж.

Холбоотой мэдээ