"Үүргэвчтэй дугуйн аялал" зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-22 10:20:15

УБТЗ-ын Сайншанд татах хэсгийн “Зүтгэх хүч” дугуйн клуб Дорноговь аймгийн ХГБХХ-ийн дэргэдэх Залуучууд хөгжлийн төвтэй хамтран “Үүргэвчтэй дугуйн аялал” намрын хаалтын  арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 01-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Аяллаар Дорноговь аймгийн Унадаг дугуйн холбооны үйл ажиллагаа дугуйн клуб болон унадаг дугуйн сонирхогчдыг хооронд танилцуулах, эрүүл идэвхтэй амьдралыг уриалах зорилготой аж.

Оролцох хүмүүс тус бүр 5000 төгрөгийн хураамж төлөх бөгөөд үүнийг хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээний шагналд зарцуулах аж.

Х.Эрдэнэбулган  

Холбоотой мэдээ