Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуурыг энэ сард сүлжээнд залгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Нийслэлийн өвлийн бэлтгэлийг хангах ажил Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын хувьд 98, Дулааны хоёрдугаар цахилгаан станцын хувьд 96 хувийн гүйцэтгэлтэй байна.
Эрчим хүчний дэд
сайд М.Баярмагнай барилга
угсралтыг хугацаандаа дуусгах, батарей хуримтлуурыг
системд залгахтай холбоотой Реле хамгаалалтын автоматик /РХА/ -ийн тавилын
тооцоо, сэлгэн залгалтын программ боловсруулах баримт бичгийг боловсруулах
даалгаврыг “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-д, мөн EPC гүйцэтгэгч 220/110/35
кВ-ын “Сонгино” дэд станцын өргөтгөлд төхөөрөмжийн тохиргоо хийх, М-Акт бүрдүүлэх
ажлыг дуусгахыг үүрэг болголоо.
Хуримтлуурын төсөл нь дэлхийд томоохонд тооцогдохуйц 80 МВт суурилагдсан хүчин чадалтай, 200 МВт.цагийн багтаамж бүхий Литиум-Ион
төрлийн батарей хуримтлуурын байгууламж суурилуулж, 220/110/35кВ-ын “Сонгино”
дэд станцад холбох юм. Ингэснээр оргил
ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80 МВт
хүртэл чадлыг нийлүүлж, тэр хэмжээгээр импортын эрчим хүчийг багасгах, хүчдэлийн давтамж тохируулга хийх,
ДЦС-уудыг “0” зогсолтоос сэргийлэх, цахилгаан эрчим хүч нийлүүлэх зэрэг
туслах үйлчилгээг эрчим хүчний нэгдсэн системд үзүүлэх аж.