Шинэ дулааны станц халаалтаа өгөөгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 18:23:56

Эрчим хүчний сайдын энэ оны 9 сарын 14 ний 122 дугаар тушаалаар цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоожээ.

Сайдын тушаалд Баруун бүс, говь, хээрийн 12 аймгуудын халаалтын улирал эхлэх хугацааг тухайн оны 10 сарын 01 ний өдрөөр,дуусах хугацааг 05 сарын 01 ний өдрөөр тогтоосон байна.

Өнөөдөр 10 сарын 06-ны байдлаар Ховд аймгийн Дулааны Бадамлах дөл компани хэрэглэгчдэд халаалтаа өгч эхлээд байна.

Харин өнгөрсөн онд шинэ байгуулагдсан Дулааны 2 дугаар станц халаалтаа өгч эхлээгүйгээс эндээс халаалт авдаг оршин суугч хэрэглэгчид халаалтгүй тав тухгүй амьдарч байна. Үүний шалтгааныг тайлбарлахдаа айл өрхүүд халаалтын төлбөр хийгээгүй, бас нүүрсний нөөцгүй байгаа гэж ярьж байна. Зарим нь орон сууцнуудын дунд дулаан хуваарилах ЦТП байгуулсны дараа халаалт өгнө ч гэж яригдаж байна.

Харин цаг агаарын хувьд энэ жилийн намар налайсангүй, огцом сэрүүсч, салхи шуурга ихтэй өдрүүд үргэлжиллээ.

А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд