Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-06 13:27:12

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг тус улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлитийн хамт энэ сарын 6-нд Ерөнхийлөгчийн ордонд албан ёсоор угтлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч, гэргий нарыг Ерөнхийлөгчийн ордонд хүрэлцэн ирэхэд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар угтан мэндчилж, хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгчийн ордны гадна талбайд БНАЛАУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, харуулын захирагч айлтгал өргөлөө.


Хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар дурсгалын гэрэл зураг татуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.






Холбоотой мэдээ