ӨНӨӨДӨР: Ноён хутагт Д.Данзанравжаагийн яруу найргийн наадам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-11-03 08:04:44

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 3-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:


09.50 цагт: Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Урт цагааны дахин төлөвлөлтийн талаар тус байршилд мэдээлэл өгнө. Холбогдох утас 9903-7310, 8615-0048.

10.00 цагт: “Новотел” зочид буудалд: “Барилгын материал, үйлдвэрлэлийн технологи” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал болно.

10.00 цагт:Тавантолгой түлш ХХК-ийн Баруун үйлдвэрт барьцалдуулагч үйлдвэрлэгч дотоодын ААН-үүдийг дэмжих өдөрлөгт зохион байгуулна. Утас: 8802-8646.

10.00 цагт: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Соёлын төвд: Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн 220 жилийн ойн “Дэмчогийн эгшиг” яруу найргийн наадам болно.

11.00 цагт: Улаанбаатар дахь Русский дом-д: ОХУ-ын бизнес эрхлэгчдийн уламжлалт “Ворота в Азию-2023” үзэсгэлэн Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн уулзалтаар гурав дахь өдрөө үргэлжилж байна. Утас: 9908-1347.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.00 цагт: “ШИНЭ намаас хэвлэлийн бага хурал зарлажээ.

11.30 цагт: Эдийн засагч Н.Дашзэвэг мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Тархины харвалтын байдал, тусламж үйлчилгээг сайжруулах талаар зөвлөх эмч нар мэдээлэл хийнэ.

12.30 цагт: Монголын Хүний Төлөө нам”-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.


17.30 цагт: “Скай гарден резиденс” хотхон, Winter garden-д “Тэтчерийн Британи” номын нээлт болно. 

Холбоотой мэдээ