БНСВУ-аас жил бүр 30 мянган тн цагаан будаа худалдан авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-02 09:15:05

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д хийж буй Төрийн албан айлчлалын хүрээнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгүен Хонг Диен нар "Цагаан будааны худалдааны тогтвортой байдлын тухай" харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.


Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монгол Улс БНСВУ-аас жил бүр 30 мянган тонн хүртэлх цагаан будааг тогтвортой худалдан авч, Монголын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэж байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

 

Холбоотой мэдээ