ДОРНОГОВЬ: Түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэд түлхүүрээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-10-25 16:31:33

Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд Сайншанд хотод “Мандах наран-5” орон сууцны хороолол ашиглалтад орж байна.


Тус хорооллын хэсгийг түрээсийн орон сууцны хэлбэрээр барьж аймгийн зорилтот бүлгийн иргэдэд түрээслээд өмчлөх журмын дагуу олгож байгаа юм. Түрээсийн орон сууцны шалгаруулалтад тэнцсэн 98 иргэн өнөөдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа.


Түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу баг, сум, байгууллагуудаас нийт 340 иргэний материалыг хүлээн авч шалгаруулалтыг зохион байгуулжээ. 


“Мандах наран-5” хороолол нь түрээсийн 72 айлын хоёр блок, ипотекийн зээлийн 72 айлын хоёр блок барилгаас бүрдэж байгаа аж.


Холбоотой мэдээ