“Бүтээмжийн өсөлт ба инновац дах бүх нийтийн оролцоо" чуулга уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-25 12:13:44

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. APO Vision 2025 Бүтээмжийн өсөлт ба инновац дах бүх нийтийн оролцоо чуулга уулзалт боллоо.


Тус чуулганд Монголын бүтээмжийн төвийн дэд захирал Ц.Батбилэг “Бүтээмжийн үйл ажиллагааны үр нөлөө, үндэсний болон салбарын түвшин дэх бүтээмж”, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Тунгалаг “Бодит өртгийг тооцох аргачлалыг Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх нь:  Шаардлага, сорилт ба арга зам”, Монгол Улсын зөвлөх инженер Ч.Өнөрцэцэг “Аж үйлдвэрийн IV хувьсал ба Эрчим хүчний салбар”, ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн газрын БЗХ-ийн дарга А.Гэрэлзаяа “ЖДҮ-ийн бүтээмж, инновац”, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн ахлах Б.Анар “Төрийн байгууллагын бүтээмж, инновац” гэсэн сэдвийн хүрээнд тус тус  илтгэл тавьсан байна.


Энэхүү чуулга уулзалтын зорилго нь Азийн бүтээмжийн байгууллагын эрхэм зорилго, хөтөлбөрийн  үр нөлөөг сурталчлах, үндэсний болон салбарын түвшин дэх бүтээмжийн үр шимийг нэмэгдүүлэх боломжуудыг хэлэлцүүлэг хэлбэрээр явуулахад оршиж байгааг зохион байгуулагчид онцолсон юм.

Холбоотой мэдээ