Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-10-23 06:45:39

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. -2023 оны 10 дугаар сарын 23-29-нд болох үйл явдлын тойм-

 

Улаанбаатарт:

10 дугаар сарын 23-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болно.

10 дугаар сарын 23-24-нд: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын онцгой байдлын үеэр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.

10 дугаар сарын 25-нд: УИХ-ын хууль зүйн Байнгын хорооноос Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар УИХ-ын хяналтын сонсголыг зохион байгуулна.

10 дугаар сарын 23-27-нд: Монгол Улсын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, дуурийн дуучин А.Энхтайваны нэрэмжит мэргэжлийн дуучдын олон улсын уралдаан болно.


10 дугаар сарын 23-27-нд: Барилгын материалын үзэсгэлэн “Мишээл экспо” төвд болно.

10 дугаар сарын 24-25-нд:  УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

10 дугаар сарын 26-нд: “Нийтийн ахуй үйлчилгээ-2024” чуулган хэлэлцүүлэг Төрийн ордонд болно.

10 дугаар сарын 26-нд: ЦХХХЯ “Цахим аюулгүй байдал” сэдвээр уулзалт хийж, сэтгүүлчдийг датагаар мэргэшүүлэх сургалт зохион байгуулна.

10 дугаар сарын 27-нд: Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын үндэсний зөвлөгөөн Төрийн ордонд болно.

10 дугаар сарын 27-нд: “Импортын барилгын материалын стандарт” хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын GRAND HILL танхимд зохион байгуулна.

10 дугаар сарын 27-28-нд: "Global University Fair 2023" буюу “Дэлхийн сургуулиуд Монголд-2023” боловсролын өдөрлөгийг зохион байгуулна. 

10 дугаар сарын 30-31-нд: Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын хамтын ажиллагааны 16 дугаар уулзалт Улаанбаатар хотод болно.

10 дугаар сарын 31-нд: МҮХАҮТ, Чехийн Эдийн засгийн Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн ээлжит форумыг МҮХАҮТ-ын "Их танхим"-д зохион байгуулна.

Орон нутагт:

10 дугаар сарын 23-нд: “Дундговь судлал-2023” эрдэм шинжилгээний хурлыг Дундговь аймгийн ЗДТГ-т зохион байгуулна.

10 дугаар сарын 23-нд: Сүхбаатар аймагт цуглуулагч, судлаач Ц.Батсайханы “Өв соёл” өдөрлөг, номын нээлт болж, зэр зэвсгийн үзэсгэлэнг нээнэ.

10 дугаар сарын 23-нд: Говь-Алтай аймагт аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүхийн тамгын газрын "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно.

10 дугаар сарын 23-нд: Дундговь аймгийн музейд Хүмүүнлэг” дунд сургуулийн 6-8 дугаар ангийн сурагчдад ноос, эсгий урлалын чиглэлээр “Амьдрах ухаан” шавь сургалт болно.

10 дугаар сарын 25-28-нд:  Дундговь аймагт Монгол Улсын аварга шалгаруулах 58 дахь удаагийн насанд хүрэгчдийн ширээний теннисний тэмцээн зохион байгуулна.

10 дугаар сарын 27-29-нд: Хөвсгөл аймагт “Хөвсгөлийн багш-2023” спортын тэмцээн болно

10 дугаар сарын 28-нд: Дорнод аймагт бүх нийтийн гүйлт болно.

10 дугаар сарын 28-29-нд: Дорноговь аймгийн Сайншанд хотноо “Khamar monastery-2023 тэмцээн засмал зам, уулын дугуйн хоёр төрлөөр болно.

10 дугаар сарын 28-29-нд: Сүхбаатар аймагт “Агтана хүрээт хүлэгч эрсийн наадам” болно.

 

Хилийн чанадад:

10 дугаар сарын 24-нд:  Тайландын нийслэл Бангкок хотод “Монгол цам” үзэсгэлэн нээлтээ хийнэ.

10 дугаар сарын 24-26-нд:  ШХАБ-ын орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн уулзалт Бүгд Найрамдах Киргиз Улсад болно. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийнэ.

10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 4-нд: Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Санкт-Петербург хотноо “Байгалийн хийн олон улсын чуулга уулзалт”-д оролцоно.

Холбоотой мэдээ