ӨНӨӨДӨР: “Тэрбум мод” хөдөлгөөний уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-10-19 06:30:36

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 19-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:


09.00 цагт: НҮБ-ын суурин төлөөлөгчийн байранд: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих амлалт авсан байгууллагууд, мод үржүүлгийн ААН-үүдийн 100 гаруй төлөөллийн уулзалт болно. Утас: 8017-1854.


10.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: “Монгол ногоо” төслийн хаалтын үйл ажиллагаа болж, хүнсний ногооны салбарын тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцэнэ. Утас. 9910-9723.


11.30 цагт: “ЗМ” мэдээллийн төвд: Төрийн захиалгаар нийгэм ахуйн барилга барьж буй компаниуд цалингийн тарифыг нэмэгдүүлэх талаар "Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл" ТББ Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.


12.00 цагт: МСНЭ-ийн байранд: Тус эвлэлээс зарласан "Эрт илрүүлэг-Үзлэг оношилгоо" уралдаанд шагналт байр эзэлсэн шилдгүүдэд шагнал гардуулна. Утас: 9111-8403.


12.00 цагт: Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт: Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар ундны цэвэр усны шугамыг солих талаар 2024 оны төсөвт хөрөнгө суулгах, бохир зэвтэй ус ууж хохирч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар хотын Засаг даргад хүргүүлнэ. Утас: 8809-6089.


-“Монументаль” арт галлерейд: “Оюутны стратегийн өмгөөлөл ба нөлөөлөл-2023” хөтөлбөрийн хүрээнд “Хязгааргүй” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ. Үзэсгэлэн 10-р сарын 21-нийг дуустал гарна.

Холбоотой мэдээ