Австрали улс “Х” олон нийтийн сүлжээг торгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-16 18:04:31

КАНБЕРРА, 2023 оны аравдугаар сарын 16 /ВВС/. Австралийн интернэтийн аюулгүй байдлын хяналтын байгууллага хүүхдийн хүчирхийллийн эсрэг шалгалтын ажиллагаанд хамтран ажиллаагүй учир Илон Маскийн X” олон нийтийн сүлжээнд 610 500 австрали долларын (386 мянган ам.доллар) торгууль ногдуулжээ.


И.Маск "хүүхдийн мөлжлөгийн бүх хэлбэрийг арилгах нь нэн тэргүүний зорилт" гэж X” хуудсандаа өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдэж байсан юм. Гэвч түүний энэ "сүржин яриа” Цахим аюулгүй байдлын комиссын шүүмжлэлд өртсөн байна.


X” компанид томоохон цомхотгол хийсний улмаас хэрэглэгчдийг троллуудаас хамгаалах боломжгүй болсон талаар эх сурвалжууд өмнө нь BBC-д мэдээлж байв.


Өнгөрсөн онд И.Маскийг 44 тэрбум ам.доллараар худалдаж авснаас хойш хуучнаар Твиттер гэгддэг байсан “X-ийн орлого мөн тогтмол буурчээ.


2021 оноос хэрэгжиж эхэлсэн Австралийн хууль тогтоомжийн дагуу тус улсын зохицуулагч байгууллага нь интернэтийн компаниудаас цахим орчинд аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөхийг шаардах эрхтэй бөгөөд хэрэв өгөөгүй тохиолдолд торгууль ногдуулах эрхтэй байна. Харин торгуулиа төлөхгүй бол компанийг шүүхэд шилжүүлнэ.


Alphabet-ийг эзэмшдэг Google компани мөн хүүхдийн хүчирхийллийн контентын агуулгын талаар мэдээлэл авах хүсэлтийг нь биелүүлээгүйн улмаас Австралийн хяналтын байгууллагаас анхааруулга авчээ. 

Холбоотой мэдээ