Чех улсаас Монголд хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Чех улсын Засгийн газраас Монгол Улсад ундны усны хангамжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, аж үйлдвэрлэлийн салбарт нэн шаардлагатай байгаа мэргэжлийн боловсон хүчин бэлдэх зэрэг төслийг хэрэгжүүлж байна.
Чех улс нь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн
санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлэх, арчлах
мэргэжлийн боловсон хүчин бэлдэх төсөл дээр мөн хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрээд
байгааг Чех улсаас Монгол
Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ян Вытопил МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшинтэй уулзах үеэр хэллээ.
Аравдугаар сарын сүүлээр болох Монгол-Чехийн бизнес форумын зохион байгуулалтын талаар санал солилцлоо.
Тэрбээр мөн Чех улсын Засгийн газрын тэтгэлгээр Чехийн их, дээд сургуулиудад Монголын оюутан залуусыг суралцуулах хөтөлбөрийг сэргээх, квотын тоог нэмэгдүүлэх ажлыг Монгол Улсын БШУЯ-тай хамтран хэрэгжүүлж байгааг хэллээ. Цаашид хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг улам бүр хөгжүүлж, олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхийн тулд энэ оны 10 дугаар сарын сүүлээр болох хоёр улсын бизнес форумыг зохион байгуулахад МҮХАҮТ чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг ноён Элчин сайд онцлов.
Уулзалтад Чех улсын ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн хэлтсийн дарга Вардан Качатриан, МҮХАҮТ-ын удирдлагууд, бизнесийн зөвлөлийнхэн оролцов.