Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. -2023 оны 10 дугаар сарын 16-22-нд болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
10 дугаар сарын 16-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болно.
10 дугаар сарын 16-нд: "Улаанбаатар" олон улсын кино наадам “Сэр сэр салхи” киногоор нээлтээ хийнэ.
10 дугаар сарын 17-нд: D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг олон нийтэд танилцуулна.
10 дугаар сарын 17-нд: 2026 онд АНУ, Канад, Мексик улсуудад явагдах ДАШТ болон 2027 онд Саудын Араб улсад зохион байгуулагдах Азийн Цомын тэмцээнүүдийн урьдчилсан шатны эхний шатны тоглолтын хүрээнд Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өөрсдийн талбайдаа Афганистаны багтай хоёр дахь тоглолтоо хийнэ.
10 дугаар сарын 17-нд: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Ойн газраас ААН, байгууллагуудтай цуврал уулзалтыг Зайсан дахь “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д зохион байгуулна.
10 дугаар сарын 17-18-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10 дугаар сарын 18-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
10 дугаар сарын 19-20-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.
10 дугаар сарын 19-20-нд: “Турк-Монголын уламжлалт ардын хөгжмийн соёлын солилцоо” хамтарсан тоглолт “Улаанбаатар театр”-ын тайзнаа үзэгчдийн хүртээл болно.
10 дугаар сарын 20-нд: ЗТХЯ, Японы ЖАЙКА байгууллага, МҮХАҮТ-ын Худалдааг хөнгөвчлөх, тээвэр логистикийн зөвлөл хамтран “Монгол Улсын тээвэр логистикийн хөгжил, чиг хандлага” уулзалт семинар зохион байгуулна.
10-р сарын 20-нд: Ая зохиогч, морин хуур урлаач МУСТА Баясгалангийн Сүхбаатарын 2 дахь бие даасан уран бүтээлийн тоглолт болж, Морин хуурын VIP үзэсгэлэн гарна.
10 дугаар сарын 21-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Россини “Севилийн үсчин” дуурийг тоглоно.
10 дугаар сарын 21-нд: Ятгачин, дуучин Өлзийбаярын Бохьшарга анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийнэ.
Орон нутагт:
10 дугаар сарын 16-нд: Булган аймагт “Соёлын сэргэлт” 16 суманд үргэлжилж байна.
10 дугаар сарын 16-нд: Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан болно.
10 дугаар сарын 16-нд: Завхан аймагт Дэлхийн мэдээгүйжүүлгийн өдөрт зориулсан Чанарын өдөрлөг зохион байгуулагдана.
10 дугаар сарын 17-нд: Дархан хотын 62 жилийн ой болно.
10 дугаар сарын 17-19-нд: Хөвсгөл аймгийн иргэдийн спортын их наадам болно.
10 дугаар сарын 18-нд: Завхан аймгийн БШУГ-аас "Чадварлаг багш" арга хэмжээний хүрээнд зохион байгуулах Mentor time сургалт болно.
10 дугаар сарын 20-нд: Дорнод аймагт “Хүүхэд хамгааллын хамтарсан багийн хариу үйлчилгээ” сэдэвт дадлага сургалт болно.
10 дугаар сарын 20-нд: Дорнод аймагт сүм хийдэд шавилан сууж буй хүүхдийн судалгааг нэгтгэн сургалт зохион байгуулна.
10 дугаар сарын 21-22-нд: Дундговь аймагт Монгол Улсын Гавьяат багш Н.Өлзийгийн нэрэмжит математикийн олимпиад болно.