БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн 2023 оны төсөвт тодотгол хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-10-13 17:04:52

Өлгий, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл захирамж гаргаж, аймгийн ИТХ-ын ээлжит XVII дугаар хуралдааныг энэ сарын 16-ны өдөр хуралдуулахаар зарлалаа.


Ээлжит хуралдаанаар:

- Аймгийн 2024 оны Хөгжлийн төлөвлөгөөг батлах;

- 2004-2028 онд хэрэгжүүлэх ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах;

- 2024 онд иргэдэд өмчлүүлэх газрын саналыг хэлэлцэх;

- 2023 оны төсөвт тодотгол хийх;

-  "Сансар" эмнэлгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтцэд авч ажиллуулах, тус эмнэлгийн ТУЗ-ийг татан буулгах;

- Аймгийн ИТХ-аас баталсан зарим журмуудад өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах;

- Хилийн цэргийн 0165, 0285 дугаар ангиудын тусгай хэрэгцээний газрыг өөрчлөх, шинээр авах зэрэг 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 

Холбоотой мэдээ