Монголын 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутрах эмгэгтэй гэсэн судалгаа гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-10 13:57:13

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар 1992 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр” болгон тэмдэглэн ирсэн уламжлалтай. Энэ жил Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг иргэн бүрдуриан дор 31 дэх жилдээ тэмдэглэж байна.


Уг тэмдэглэлт өдрийн хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд Монголын хүүхдийн ордонд хоёр өдөр хуралдах аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Эскаланте Сокорот Монголд сэтгэцийн асуудалтай болж буй шалтгаан нь ажилгүйдэл, нийгмийн орчин, гэр бүлийн харилцаа, архины хэтрүүлсэн хэрэглээ орж байна” гэдгийг онцоллоо.


ДЭМБ-ын 2001 оны тайлан мэдээнд дэлхийд 450 сая сэтгэцийн эмгэгтэй иргэн байдаг гэсэн дүн байсан. Тэгвэл энэ дүн 2019 он гэхэд 970 сая болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй болж байна гэсэн үг. Үүнээс сэтгэл гутрах эмгэгтэй 280 сая, сэтгэл түгших эмгэгтэй 301 сая хүн байгаа нь дийлэнх хувийг эзэлж буй аж. Гурван жилийн өмнө дэлхий дахинд дэлгэрсэн цар Ковидын цар тахлын нөлөөгөөр  2020 онд сэтгэл гутрах эмгэг 28, сэтгэл түгших эмгэг 26 хувиар нэмэгдсэн байна. Мөн зан үйлийн эмгэгтэй 40 сая, хоёр туйлт эмгэгтэй 40 сая хүн байгаа бол шизофренитэй 24 сая, хооллох дурын эмгэгтэй 14 сая хүн байгааг судалгаагааг тогтоожээ.


Манай улсын хувьд 2013 онд СЭМҮТ-ийн улсын хэмжээнд хийсэн судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай гэсэн үр дүн гарчээ. Ингэхдээ 18-64 насныхны дунд ойролцоогоор

-5 хүн тутмын нэг нь сэтгэл түгших эмгэгтэй

-6 хүн тутмын нэг нь органик бус нойрны эмгэгтэй

-6 хүн тутмын нэг нь архаг ядаргаатай

-8 хүн тутмын нэг нь тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь шаналгааны эмгэгтэй

-15 хүн хүн тутмын нэг нь архинд донтох эмгэгтэй

-16 хүн тутмын нэг нь сэтгэл гутрах эмгэгтэй байна.


Монголын хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголт муу байдаг бөгөөд буруу ойлголтыг засахын тулд онол практик солилцох эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Ингэснээр Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг үнэлж, цаашдын зорилтыг тодорхойлж, нотолгоонд тулгуурласан сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг хөгжүүлэх анхны алхам хийж болохыг мэргэжилтнүүд хэллээ. 

Холбоотой мэдээ