Нийслэлд авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-04 13:19:25

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Засгийн газрийн өнөөдрийн хуралдаанаас нийслэлд авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.


Ерөнхий сайд нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдэх төлөвлөгөөний хүрээнд дараах чиглэлийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагуудад үүрэг болгоод, нийслэлийнхнийг авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана гэв. Үүнд:


1. Нийслэлд 5Ш ажиллагааг идэвхжүүлэх, цогц шалгалт хийх

2. Нийслэлийн эрх зүйн орчныг шийдэх

3. Бүтцийн цогц реформ хийх – нийслэлийн дүүрэг хороодыг нэгтгэх, салгах ажлууд

4. Нийслэлийн амьдралын чанарын стандартын шинэтгэл хийх

5. Төлөвлөлтгүй газар олголт, хот байгуулалтын алдааг засах


Энэ зорилтын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох улс төрийн шийдвэр гаргаж буйгаа тэрбээр танилцуулжээ. 


 



Холбоотой мэдээ