Үндэслэлгүйгээр төлбөр хураамж авч байсныг болиулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-04 10:29:09

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр гэх газарт нэвтрэхэд автомашин бүрээс 6000, тухайн машинд зорчиж буй том хүн бүрээс 2000, хүүхэд бүрээс 1000 төгрөгийн хураамж авч байна” гэх мэдээллийг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, хянажээ.


Батсүмбэр сумын ИТХ-аас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” эрхийн хүрээнд Сөгнөгөр, Баянголын 17480 га газрыг орон нутгийн хамгаалалтад авахаар тогтоож, тус газарт нэвтрэхэд БОАЖ-ын сайдын шийдвэрийг үндэслэн “Байгалийн нөөц газар” гэсэн ангиллаар иргэдээс үндэслэлгүй төлбөр, хураамж авч байсныг таслан зогсоов.



БОАЖ-ын сайдын 2023 оны тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-г шинэчлэн тогтоож, Улсын тусгай хамгаалалалттай газар нутгийн 34 захиргаанд хэрэгжүүлж ажиллахаар зохицуулсан аж.

 

Холбоотой мэдээ