Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-10-02 19:47:46

СТОКХОЛМ, 2023 оны аравдугаар сарын 2 /BBC/. Энэ оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзнээр Унгарын эрдэмтэн Каталин Карико, Америкийн судлаач Дрю Вайсман нар тодорлоо.


Эрдэмтэд "нуклейн хүчлийн суурийг өөрчлөх чиглэлээр нээлт хийж, COVID-19-ийн үр дүнтэй mRNA вакциныг гарган авах боломжийг олгосныхоо төлөө" уг шагналыг хүртжээ.


Дэлхий даяар COVID-19 хэмээх аймшигт цар тахал дэгдэж, бусад тахал өвчний аюул маш их байгаа энэ үед тэдний ажил үнэлж баршгүй үнэ цэнтэй гэж Нобелийн хороо шийдвэрээ тайлбарласан байна.


Өнгөрсөн оны шагналыг Шведийн ген судлаач Сванте Паабо  "устаж үгүй болсон гоминидын ген ба хүний хувьслын талаар хийсэн нээлтүүдээрээ" хүртсэн билээ. 

Холбоотой мэдээ