ӨНӨӨДӨР: Шүүхийн шийдвэрт нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-09-27 07:56:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 27-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:


09.00 цагт: Монголбанканд: "Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, тогтолцоо, олон улсын үнэлгээ" сэдвээр уулзалт болно. Утас: 9199-2520.


10.00-14.00 цагт: Хууль зүйн Үндэсний төвд: “Шүүхийн шийдвэрийн биелэлтэд нөлөөлж буй хүчин зүйлс, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Хуралд ШШГЕГ, Иргэний болон Захиргааны хэргийн шүүх, МУИС, Дотоод хэргийн их сургууль, Банкны холбооны төлөөлөл оролцож, илтгэл хэлэлцүүлж, санал солилцоно. Утас: 8806-4025.


“ЗМ” сонины мэдээллийн төвд:


11:00 цагт: “Хиймэл оюун ухаан, маркетингийн судалгааны интеграци” сэдэвт APRC-2023 Ази Номхон далайн судалгааны байгууллагуудын XV чуулганыг Улаанбаатар хотноо 10сарын 12-13-нд зохион байгуулах талаар “Монголын маркетинг судалгааны ассоциаци”ас мэдээлэл хийнэ.


11:30 цагт: Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт хятад иргэнд 21 га газар олгосон асуудлаар олон нийтэд мэдээлснийхээ төлөө цагдаа шүүхэд шалгагдаж буй талаар өмгөөлөгчид мэдээлэл хийнэ. 

Холбоотой мэдээ