ХЭНТИЙ: Нэг кг хуванцар сав тушаагаад сар үнэгүй сурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-26 12:03:17
Чингис /МОНЦАМЭ/. "Ид шидийн орон-Хэнтий" төслийн хүрээнд хэрэгжих бүх хичээл, сургалтын сарын төлбөр нь нэг кг хуванцар сав гэнэ.

Зуун хувь иргэдийн хандиваар бүтээн байгуулж буй "Ид шидийн орон-Хэнтий" төслийн барилгын ажил энэ жилдээ ашиглалтад орж чадахааргүй болжээ. Тус төслийн гол зорилго нь хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн учир төслийн багийнхан барилгын ажил хүлээхгүйгээр зарим ажлуудаа хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тодруулбал, тус төслийн хүрээнд хүүхдүүдэд зориулсан 13 төрлийн хичээл, сургалтууд явагдах аж. Эхний ээлжид ”Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” сэдэвт сургалтыг Хан Хэнтий цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан зохион байгуулжээ. "Цаашдаа нөхцөл боломждоо тулгуурлан англи хэл, уран зургийн хичээлээ явуулж эхэлнэ" гэдгээ төслийн багийнхан хэлж байлаа.

Холбоотой мэдээ