ХӨВСГӨЛ: Хөвсгөлд 5 магнитудын хүчтэй газар хөдлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумаас зүүн зүгт 22 километрийн зайд 5 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Энэ удаагийн газар хөдлөлт тус аймгийн хувьд он гарснаас хойш хамгийн
хүчтэй боллоо гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь
салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.
Мөн өчигдөр Ханх сумын төвөөс баруун урд зүгт 38 километрт 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Тус аймагт он гараад 3,5 магнитудаас дээш хүчтэй 24 удаа газар хөдөлсөн
бөгөөд 10 гаруй нь Хөвсгөл нуур орчимд болжээ.