Төрийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-09-19 13:05:31

Говь-Алтай аймгийн төв Алтай хотод Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 07-ны 141 дүгээр тогтоолын дагуу “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулж үйл ажиллагааг нь эхэллээ.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь Газрын харилцаа, барилга хот байгуулалт,  Мэргэжлийн хяналт, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээ, Нийгмийн даатгал, Татвар, иргэн болон хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр нийт 156 үйлчилгээг иргэдэд үзүүлэн ажиллах бөгөөд цаашид бусад төрлийн  үйлчилгээнүүдийг нэмж үзүүлэх боломжтой  ажээ. Ийнхүү нэг дороос төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, хөнгөн шуурхай, чирэгдэл, хүндрэлгүй хүргэх боломж бүрдэж байна.

Тус төвийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн 25.1 сая төгрөгийн санхүүжилтээр байрны засвар тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Раднаасэд, аймгийн Засаг дарга Гансэлэм нар оролцлоо.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ