БАЯН-ӨЛГИЙ: Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 63 хувиар буурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-21 16:56:09

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт энэ оны 8 дугаар сарын байдлаар 247 ажилгүй иргэн бүртгэлтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 422 хүнээр буюу 63,1 хувиар буурсан үзүүлэлт аж.


Ажилгүй иргэдийн 39.2 хувийг эмэгтэйчүүд 54.3 хувийг 15-34 насны залуучууд, 11.7 хувийг дээд боловсролтой иргэд эзэлж байна.


Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өнгөрсөн 8 сарын хугацаанд 750 ажлын байрны захиалга ирснээс 515 иргэнийг ажилд зуучилжээ. Ажилд зуучилсан эдгээр иргэдийн 38,8 хувь нь үйлдвэрлэл, барилга, гар урлалын салбарын ажилтан, 26 хувь нь энгийн мэргэжилтэн, 12,8 хувь нь үйлчилгээний ажилтан, 7,3 хувь нь машин, механизмын операторчин эзэлж байна.


Мөн тухайн хугацаанд аймгийн хэмжээнд 456 ажлын байр шинээр бий болгожээ. Үүний 106 нь хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуйн салбарт, 49 нь уул уурхай, 158 нь боловсруулах үйлдвэр, 97 нь боловсрол, 29 нь цахилгаан эрчим хүч, дулаан, усан хангамжийн салбарт ногдож байна. 

Холбоотой мэдээ