Номын сангуудын ойн баярын тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-18 21:15:03

Орчин үеийн Үндэсний номын сан үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн шатрын тэмцээний эмэгтэй төрөлд Булган аймгийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ.

Дэд байрт  Төв аймаг, гуравдугаар байрт Улаанбаатар  хотын баг тамирчид орлоо. Мөн Орхон аймгийн номын сангийн 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэмцээнүүд Орхон аймагт болж байна. Усан поло, шатар, теннис, гар бөмбөгийн тэмцээн 9 сарын 18, 19- ны өдрүүдэд зохион байгууллагдаж байна. Усан поло төрөлд Орхон аймгийн Номын төвийн баг тэргүүн байр, дэд байрт Дорнод, гуравдугаар байрт  Дархан хот тус тус байр эзэллээ. Тэмцээн үргэлжилж байна.

                                                                                                                                                                                   П.Батням

Холбоотой мэдээ