“Бранк 1” байрны оршин суугчид Засаг даргад ханджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-18 18:42:26
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Баянцагаан багт байрлах “Бранк 1” байрны инженерийн шугам сүлжээ, ус, цахилгааны шугам нь эвдэрсэн тул оршин суугчид нь ил жорлон ашиглаж байгаа ажээ.

Иймд уг асуудлыг шийдэж өгөөч хэмээн орон нутгийн удирдлагуудад хандсан байна. Үүний дагуу тус багийн Засаг дарга н.Баасансүрэн болон аймгийн Засаг дарга нар оршин суугчидтай  уулзаж санал, бодлыг нь сонслоо. Хэрэв уг байранд амьдрах боломжгүй гэж үзвэл оршин суугчдад нь газар олгох гэнэ. Эсвэл өвлийн хүйтэн эхлэхээс өмнө инженерийн шугам сүлжээг нь яаралтай засварлах ажээ.

Энэ талаар холбогдох байгууллагад үүрэг өгч яаралтай арга хэмжээ авна гэж Засаг дарга Д.Батлут хэллээ. “Бранк1” байранд 12 өрх амьдардаг юм. Дашрамд дурдахад, эл байрны ашиглалтын хугацаа дууссан тул шугам, хоолойг нь зассан ч олигтой үр дүнд хүрэхгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт байдаг ажээ.

Уг байр нь Эрдэнэт хотын анхны барилгуудын нэг юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ