БУЛГАН: “Сувилахуйн“ сургуульд цахим болон танхимаар суралцаж сувилагч мэргэжил эзэмшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-09-12 17:03:12

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Глобал удирдагч их сургуулийн Сувилахуйн сургуультай хамтран 2023-2024 оны хичээлийн жилд “Сувилахуйн хөтөлбөр”-т аймгийн Нэгдсэн эмнэлгээс 9, сумдаас 9, нийтдээ 18 оюутан элсүүлж, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.


Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн газрын дарга П.Оюунцэцэг, эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, Глобал удирдагч их сургуулийн Сувилахуйн сургуулийн захирал, Клиникийн профессор Т.Сүрэнхай, тус сургуулийн суурь сувилахуйн тэнхимийн дадлага удирдагч багш Б.Уранцэцэг нар оролцлоо.


Глобал удирдагч их сургуулийн “Сувилахуйн“ сургуульд цахим болон танхим хосолсон байдлаар сургалтын үйл ажиллагаа  3 жил явуулах юм.


Сэлэнгэ, Сайхан сумын удирдлагууд оюутныхаа сургалтын төлбөрийг ажиллах хүчний нөөц бүрдүүлэх сангаасаа  төлж,  ЭМГ-ын үйл ажиллагааг дэмжсэн байна.


Тухайн  эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа туслах сувилагч буюу үйлчлэгч нар элсэн суралцаж буй нь ажлын байран дээрээ үр дүнтэй сайн суралцах давуу тал харагдаж байна.  


Эрүүл мэндийн байгууллагад гурваас илүү жил ажилласан, гучаас дээш насны хүн ЭЕШ-ын шалгалтгүй элсэн сурах,  голч дүн өндөр бол үнэгүй суралцах зэрэг боломжийг улс бодлогоор шийдэж өгсөн нь Булган аймагт Сувилахуйн оюутнуудыг ажлын байран дээр нь сургахад онцгой ач холбогдол үзүүллээ.



Холбоотой мэдээ