Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр өгөөжөө өгч эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-16 15:39:57

Япон Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр өгөөжөө өгч эхэлсэнийг ноос ноолуурын салбарынхан тодотгож байна.

Тодруулбал "Буян холдинг” компани Японд тарифын хөнгөлөлтөөр бүтээгдэхүүнээ экспортолж  буй нь монгол ноолуурын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдсэнийг онцолжээ. Эл компани японы талтай  10 орчим сая ам.долларын  бүтээгдэхүүн экспортлохоор  гэрээ байгуулсан байна. Харин “Говь” компани он гарсаар 8.8 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолжээ. Экспортын  49 хувийг Францад, 8 хувийг нь Японд гаргасан байна.

Хэлэлцээрийн хүрээнд сүлжмэл бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэсэн нь  хоёр талд ашигтай хувилбар болсныг үндэсний үйлдвэрлэгчид хэлж байна.

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ