Бээжин хот ноцтой өвчнүүдийн талаарх мэдээллийн сантай болжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
dorjkhand@montsame.mn
2016-09-16 13:31:26

БЭЭЖИН. /Xinhua/. Бээжин хотын захиргаа ноцтой өвчнүүдийн талаарх мэдээллийн санг бий болголоо гэж тус хотын Шинжлэх ухаан, технологийн комисс мэдэгдэв. Уг мэдээллийн санд ноцтой өвчний 164 мянга гаруй тохиолдол болон 1.6 сая гаруй шинжилгээний дээж багтжээ.

Мэдээллийн санг бий болгох ажилд эрүүл мэндийн 14 байгууллага оролцсон байна.

Анагаах ухааны салбар болон технологйн хөгжлийг сайжруулахыг Бээжин хотынхон зорьж байна. 2020 он гэхэд тус хот ноцтой өвчнүүдийг эмчлэх зорилгоор 20 гаруй шинэ технологи боловсруулж, эрүүл мэндийн технологийн салбарт 100 гаруй код болон стандартыг нэвтрүүлэх зорилт тавьж байна гэж дээрх комисс мэдэгдлээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ