Тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин маргааш хөдөлгөөнд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн хэрэгслийн дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин маргааш замын хөдөлгөөнд оролцоно.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах үүднээс наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 14 хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ.