СЭЛЭНГЭ: Сурагч М.Мөнхжин 12:33.83 амжилтаар мөнгөн медаль хүртэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар/МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам нь Монгол
Улсад анх удаа 11 спортын 12 төрлөөр болсноороо онцлог болов.
Тус наадмын
хөнгөн атлетикийн тэмцээний эмэгтэйчүүдийн
3000 м-т Сэлэнгэ аймгийн лаборатори 4-р сургуулийн
11в ангийн сурагч М.Мөнхжин 12:33.83 амжилтаар мөнгөн медаль хүртжээ.
Сурагч М.Мөнхжинг багш Г.Гантөмөр тэмцээнд бэлтгэсэн байна.
Энэхүү наадамд долоон үндэсний олимпын хорооны 880 орчим тамирчин
найман өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.