“Залуу офицеруудад тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулга уулзалт”-ыг энэ жил анх удаа үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.
Тус чуулга уулзалтын хүрээнд өнөөдөр Төрийн ордонд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудад тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна.
Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Монгол цэрэг, эх оронч залуучууд” ГҮТББ-аас зохион байгуулж буй тус эрдэм шинжилгээний хурал нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудад тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, албандаа итгэх итгэл үнэмшил, манлайллын асуудалд дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх арга замыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тулгуурлан тодорхойлох, залуу офицеруудын нэгдмэл оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой юм.