И-оффис ба цахим ажлын талбарыг нэвтрүүлэх гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-15 14:28:36

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ-ын ажлын алба,ЗДТГ-ын ажилчиддаа www.jirem.com буюу Жирэм үүлэн технологид суурилсан и-оффис ба цахим ажлын талбар нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Тус хамт олон бүх мэргэжилтэн албан хаагч нартаа цахим ажилбарыг танилцуулж сургалт явуулсан байна. Энэхүү систем нь цаг хугацаа орон зайг үл хамааран төлөвлөгөө төслөө зохиож хамтран ажиллагсадтайгаа ажлаа хийж болох боломжийг бүрдүүлнэ гэж удирдлагууд нь үзэж байгаа юм. "Байгууллагын дарга эрхлэгч нар, нийт албад мэрэгжилтэн нараа хянах, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх,төлөвлөгөө төсөл, үүрэг даалгавар өгөх хэрэгжүүлэх цаг хугацаа, цаас , хөрөнгө мөнгө хэмнэх гээд олон талын ашигтай 21-р зууны оффисын ажилтаны мэргэн сонголт гэж үзэж байна" гэж Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан хэллээ. 

Тус сумын хувьд хөдөө орон нутгийнхаа сумдаас анхны ФМ радио, телевизийг байгуулсан гэдгээрээ онцлог юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ