Гадаадын зорчигчдын 43.9 хувийг ОХУ-ын иргэд эзэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хилээр энэ оны эхний хагас жилд 2 117.7 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1 542.8 (3.7 дахин) мянгаар нэмэгджээ.
Мөн хугацаанд 1059.1
мянган зорчигч хилээр орсны 811.7 (76.6 хувь) мянга нь
Монгол Улсын иргэн, 247.4 (23.4 хувь) мянга нь гадаад улсын иргэд аж. Тэдний
88.1 хувь нь 30 хүртэл, 2.8 хувь нь 30-аас 90 хүртэл, 9.1 хувь нь 90 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар
ирснийг ҮСХ мэдээллээ.
Улсын
хилээр орсон гадаадын иргэдийн 231.6
(93.6 хувь) мянга нь насанд
хүрсэн хүн, 15.8 мянга буюу 6.4 хувь нь хүүхэд, 144.2 (58.3 хувь) мянга нь эр, 103.2 (41.7 хувь) мянга нь эмэгтэйчүүд байв. Тэдгээр зорчигчийн 49.9 хувь нь Европ, 44.9 хувь нь Зүүн
Ази, Номхон Далайн бүс нутаг, 2.9 хувь нь АНУ, 1.2 хувь нь Ойрх Дорнод, 1 хувь нь Өмнөд Ази, Африкаас иржээ. Гадаадын зорчигчдын 43.9 хувийг ОХУ-ын, 19.7
хувийг БНХАУ-ын, 15 хувийг БНСУ-ын,
3.1 хувийг Казахстан улсын, 2.5 хувийг Япон улсы, 2.4 хувийг АНУ, 13.4 хувийг
бусад улсын иргэн эзэлж
байна.
Хилээр нэвтэрсэн жуулчдын тоо энэ оны эхний хагас жилд 226.8
мянга болсон нь өмнөх оны мөн үеийнхтэй
харьцуулахад 153.2 мянга буюу 3.1
дахин нэмэгдлээ. Тодруулбал, эхний
хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс
ОХУ-ын жуулчид 68.1 мянга буюу 2.9, БНХАУ-ынх 33.7 мянга буюу 10, БНСУ-ынх 27.2 мянгас буюу 4.1, Япон улсынх 4.6
мянган жуулчин буюу 4.4 дахин нэмэгджээ.