Оюуны өргөө Ханбогд ТББ "Сургалт" хөтөлбөр хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-15 13:40:17

Өмнөговь аймгийн Ханбогд суманд "Оюуны өргөө Ханбогд" ТББ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус аймагт "Сургалт" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

"Говийн Оюу хөгжлийг дэмжих сан"-гаас Өмнөговь аймгийн 15 суманд "Сургалт" хөтөлбөр хэрэгжүүлэхээр  болсон бөгөөд тус хөтөлбөрийг дээрх ТББ хариуцахаар шалгарч 14 сая 785 мянган төгрөгийн санхүүжилтээр хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн байна. Одоогийн байдлаар Мандал-Овоо сумаас бусад 14 суманд "Сургалт" хөтөлбөрөө хэрэгжүүлээд байгаа юм. Тус хөтөлбөрт нэг сумаас гэхэд л 20 гаруй хүн хамрагдсан ажээ. Уг хөтөлбөрөөр хувь хүний хөгжлийн талаар сургалт явуулдаг бөгөөд "Сургалт" хөтөлбөр энэ сард дуусах юм байна.

2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн "Оюуны өргөө Ханбогд" ТББ-ын тэргүүнээр С.Сандагсүрэн ажилладаг ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ