"Уяхан замбуутивийн наран" урлагийн их наадам боллоо

ФОТО МЭДЭЭ
gerelzurag1@montsame.mn
2023-08-14 18:01:39
https://www.facebook.com/chadraabal

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гурвансайхан сумын Их газрын чулуу байгалийн цогцолборт газарт "Уяхан замбуутивийн наран" урлагийн их наадам боллоо.


Энэ үеэр их дуучин Ж.Дорждагва, Н.Норовбанзад нэрэмжит байгалийн задгай театрт Дундговь аймгийн 15 сумын төлөөлөл уртын дуучин, морин хуурч, бүжигчид, ардын авьяаснууд зэрэг 3000 шахам уран бүтээлч "Нар нь нүүдэллэсэн тэнгэрийн аялгуу" уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт хийлээ.

Гэрэл зургийг Б.Чадраабал