ӨНӨӨДӨР: “Татар” хамтлагийн тоглолтын хэвлэлийн хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-08-14 06:59:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын тойм:

 12.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: АН-ын залуус ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс байр, газраа авахыг шаардаж хэвлэлийн бага хурал зарлажээ.

13.00 цагт:On’n Off production-ийн байранд: “Татар” хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно. Утас: 8806-0290.

14.00 цагт: ОБЕГ-т: ОБЕГ Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) хамтран гол, усны нөхцөл байдал, ирэх өдрүүдийн цаг агаарын мэдээ, урьдчилан сэргийлэх талаар мэдээлнэ. Утас: 8615-0069.

-Манай улсад зохион байгуулж буй “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд оролцох Япон, БНСУ, Хонгконг, Тайванийн төлөөлөгчид, улс орнуудын Үндэсний Олимпын хороодын 170 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс ирж байна.

-“Олимпын боловсрол-2023”-ын волeйболын сорил тэмцээн эхэллээ. Медалийн төлөө 16-17-нд болох тэмцээнд оролцох хүүхдүүдийг бүртгэж эхэллээ. 

-Олон улсад олон сая дагагчтай контент бүтээгч Нусейр Ясин манай улсад ирээд байна. Тэрбээр “Nas Daily” багийн хамт манай улсад 8-р сарын 19-нд болох олон улсын контент бүтээгчдийн “Nas Summit-2023” чуулга уузалтад оролцох юм.



Холбоотой мэдээ